Үйл явдал1 мин унших
Одоохон...
Одоохон...
Үйл явдал1 мин унших
Өчигдөр уншсан 4 инженерийн үг дамжуулав:
- Инженер Д.Тэнгис: “Хүйтэн агаар тогтож инверс үүссэн үед юу ч түлсэн агаар бохирдоно. Иймд түлшинд биш түлшний хэрэглээг хэмнэдэг шийдэлд анхаарах”
- Инженер Г.Лувсанжамц: “Жил бүр 300 тэрбумыг шатах түлшинд зарцуулсан нь бодит хөрөнгө болж үлддэггүй. Энэ мөнгийг илүү тогтвортой үр дүнтэй орон сууцны дулаалгын бодлого руу шилжүүлэх”
- Инженер С.Түвшинхүү “Энергийн хэрэглээг дэмжих биш хэрэглээг бууруулах буюу түлшинд биш дулаан сууцанд анхаарах бодлого баримтлах”.
- Инженер А.Амарбаяр: “Дулаалгын багцыг дэмжвэл гэр хороололд гал түлж, утаа, үнс, хөө тортоггүй болох бүрэн боломж харагдаж байна. Түүнчлэн угаартах, галын аюул гэх мэт эрсдэлээс сэргийлэх давуу талтай”.