Байр суурь2 мин унших
О.Саранчулуун: Хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг байгаль орчны нөлөөлэлтэй ижил түвшинд авч үзэх ёстой!
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
УИХ-ын чуулганы /2026.04.30/-ны өдрийн хуралдаанаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун:
Оронагийн асуудал орж ирж байх үед байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гэдэг дотор эрүүл мэндийн бүлгийг оруулчихсан байсан. Энэ нь байгаль орчны үнэлгээний асуудал нь том харагдаад эрүүл мэндийн асуудлыг бүдгэрүүлээд байсан юм. Монголд шинэ технологи хүний эрүүл мэндэд ноцтой үр нөлөө үзүүлэхээр байна. Шууд хохирол нь ил харагддаггүй ч алсдаа гарах хор уршигтай ихтэй талаар хөндөж байсан юм. Хариуд нь гэрээлэн гүйцэтгэгчидтэй хийсэн олон улсын гэрээ конвенцын дагуу шийднэ ээ гэсэн. Эрүүл мэндийн яамны зүгээс нөлөөллийн үнэлгээ хийлгэх асуудал бий. Гэхдээ ямар шалгуур үзүүлэлтээр яаж хийдэг талаар асуухад мөн л хариулт авч чадаагүй.
Энэ байдал уг хуулийн өөрчлөлтөөр шийдэгдэх үү? Байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөллийн эх үүсвэр нь ХАБ юм. Монгол Улс байвал зохих ХАБ-ын олон улсын конвенцын нэгэнд нь элссэн, нөгөөд нь элсэх эсэх асуудал яригдаж буй. Тэгэхээр хөдөлмөрийн аюулгүй байдлаа бүрэн хангаагүй газар байгаль орчинд, давхар хүний эрүүл мэндэд хортой. Үүнийг зааглах ёстой.
Монголчууд байгаль орчноо маш их хүндэлж хайрладаг үндэстэн. Олон үндэстэн ястантай. Тэгэхээр тэр хүмүүсийн амьдралын соёл заншилд итгэж найдаж, түүнээсээ итгэл үнэмшлээ авч аж төрөх ёсоо холбодог газар хор хохирол учрах юм бол энэ хохирлыг хэрхэн хэмжих вэ? Хууль дээр хор хохирлыг тооцоолох тухай асуудал байна. Хэрхэн нөхөх, хариу арга хэмжээг авахыг асуумаар байна.