Үйл явдал1 мин унших

Техник, тусгай тоноглолыг хүлээлгэн өглөө

Техник, тусгай тоноглолыг хүлээлгэн өглөө
Зэвсэгт хүчинд нэн шаардлагатай 21 нэгж авто техник, хөдөө аж ахуйн зориулалттай 66 нэгж тусгай тоноглолыг нэгтгэл, ангиудын захирагч нарт, ЗХЖШ болон БХЯ-ны харьяа байгууллагуудын хэрэгцээнд зориулж 291 ширхэг компьютер, 21 ухаалаг дэлгэцийг хүлээлгэн өглөө.
Техник, тусгай тоноглолыг хүлээлгэн өглөө

Батлан хамгаалах яам 2025 онд “Технологийн дэвшил-Зэвсэг техникийн шинэчлэл”-д нийцүүлэн Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах төрийн бодлогыг хэрэгжүүлж, орчин үеийн дэвшилтэт техник, хэрэгслээр хангах” зорилт дэвшүүлсэн.

Энэ хүрээнд салбарын 2025 оны төсөвт хөрөнгө оруулалтыг 4 дахин нэмэгдүүлж батлуулсан нь төлөвлөгөөнд тусгагдсан ажил, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд томоохон түлхэц болсон юм.

Техник, тусгай тоноглолыг хүлээлгэн өглөө

Мөн БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн багийн техникийг үе шаттайгаар шинэчлэх хүрээнд энэ онд шинээр 60 нэгж автомашиныг хүлээлгэн өгсөн бөгөөд 2026 онд Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбаруудын хүн тээврийн хэрэгцээнд автобус болон тусгай зориулалтын автомашинуудаар нөхөн хангалт хийхээр төлөвлөөд байна.

Цэрэг, армиХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2015
  2. 2014
  3. 2013
  4. 2012
  5. 2011