Үйл явдал1 мин унших
Офицерууд англи хэлний "IELTS 6.5" хөтөлбөрийг амжилттай суралцаж төгслөө

Монгол Улс, Австралийн Холбооны Улсын Зэвсэгт хүчний хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр "Сантис" гадаад хэлний сургалтын төвд Зэвсэгт хүчний найман офицер зургаан сар үргэлжилсэн англи хэлний "IELTS 6.5" хөтөлбөрийг амжилттай суралцаж төгслөө.
Төгсөлтийн арга хэмжээнд Австралийн Холбооны улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зенг хүрэлцэн ирж төгсөлтийн диплом гардуулав. БХЯ-ыг төлөөлж Гадаад хамтын ажиллагааны газрын дарга хурандаа Э.Гансүх үг хэлж төгсөгчдөд цаашдын албанд нь амжилт хүслээ.
Эх сурвалж:
Батлан хамгаалах яам
