Байр суурь2 мин унших

Л.Энх-Амгалан: Монголд тохирсон тоглоомын дүрэм гэж байхгүй, дэлхий нийтэд байгаа бизнесийн зарчмаараа тоглох ёстой!

УИХ-ын чуулганы /2025.12.25/-ны өдрийн хуралдаанаар Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

ТӨК-удын хувьчлалын гол зорилго бол мэдээж бүтээмж, засаглал, ил тод байдлыг сайжруулах. Энэ бол ойлгомжтой. Гэхдээ 35 жилийн дараа өнгөрсөн хугацаанд өмч хувьчлал юу болоод өнгөрсөн юм бэ гэдэг дээр хэд хэдэн тоон дээр их анхааралтай хандах ёстой. Өнгөрсөн хугацаанд 2100 орчим ТӨК-аа 1991 оноос хойш хувьчилсан байна. Гэтэл өнөөдөр хувийн хэвшилд суурилсан эдийн засгийг бид нар үүсгэж бий болгож чадсан уу гэвэл чадаагүй гэдэг нь өнөөдрийн үр дүнгээр харагдаж байгаа. Хэдэн тоо хэлье. Өнөөдөр манай ТӨК-удын нийт хөрөнгө нь 59 их наяд буюу ДНБ-ий 74 хувьд хүрсэн байна.

Энэ бол төрийн монопол тогтсон байна гэж ойлгож болно. ТӨК-удын хийж байгаа борлуулалт ДНБ-ий 32 хувьд хүрсэн байна. Эргээд энэ компаниудын тавьсан өр нь 22,9 их наяд буюу ДНБ-ий 28 хувьд даруй хүрчихсэн. Хувийн хэвшлийг давамгайлсан зах зээлийн эдийн засаг биш төрийн өмч, төрийн монопол давуулсан эдийн засгийг өнгөрсөн хугацаанд бий болгосон гэсэн дүгнэлтийг хийж болох юм. Энэ хувьчлалыг дагаад янз бүрийн хардлага сэрдлэгүүд их байгаа. Манайхан Сингапурын Тимасек компани дээр 108 удаа. Норвегийн Үндэсний компани баялгийн сан дээр бараг 100 гаруй удаа оччихсон юм байна лээ, Би дэгсдүүлээгүй, энэ бол бодитой тоо. Бид маш их судалсан, зөвлөгөө авсан, сургамж хуримтлуулсан. Өнгөрсөн хугацаанд 2100 орчим компанийг хувьчлахдаа, хувьчлалын бүх хэлбэрийг сонгосон. Нээлттэйгээрхувьчилж үзсэн, 100% хувьчилж үзсэн.

Ард иргэддээ цэнхэр, ягаан тасалбар тарааж үзсэн, маш их сургамж авсан. Сейфийнх нь мөнгөөр компанийг нь худалдаж авч байсан түүх ч байгаа. Маш их газруудын лицензүүдийг худалдаж авч байсан түүх ч бий. Ганцхан жишээ дурдахад талбайн хажуу талд, хуучин хэвлэх үйлдвэрийн газрын үнэ 20 тэрбум төгрөг хүрч байгаа. Магадгүй газраасаа хямдхан үнэлэгдчихсэн компаниудын үнэлгээг бид нар ерөөсөө ярьж болохгүй. Би Боловсролын сайд байхдаа нийт төрийн өмчит их, дээд сургуулиудын ерөнхий боловсролын сургуулиудын газрын тооллогыг хийж байсан юм.

Нийт сургуулиудын 70%-ийн газар нь алдагдчихсан байгаа. Газрыг нь салгачихдаг, лицензийг нь тусад нь аваад зарчихдаг, лиценз нь, газар нь, өөрийнх нь эргэлтийн хөрөнгөд байгаа бэлэн мөнгө нь компаниасаа хэд дахин их байдаг. Ингэж компаниуд авсан гашуун сургамж байгаа. Үүнийг бид давтагдах ёсгүй Эцэст нь хэлэхэд бид дэлхий нийтэд байгаа бизнесийн зарчмаараа тоглох ёстой. Монголд тохирсон тоглоомын дүрэм гэж ерөөсөө байхгүй.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Хууль, эрх зүйХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2024
  4. 2023

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2016