Үйл явдал2 мин унших

Д.Энхтүвшин: Эрх баригчид амьдралаас их тасарсан байна

Д.Энхтүвшин: Эрх баригчид амьдралаас их тасарсан байна
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин татварын багц хууль хэлэлцүүлэхээр зэхэж буй энэ үед холбогдох мэдээллийг олон нийтэд хүргэлээ.

Эрх баригчид амьдралаас их тасарсан байна. ААН-үүд татварын дарамт дорж зовж дампуурч байна. Тэмцэх цаг нь болжээ.

ААН, иргэдийн хувьд цалингаас цалингийн хооронд, зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Гэтэл төсвийн урсгал зардлыг 10 их наядаар нэмнэ гэлээ. Тэр хэмжээгээр 2023 онтой харьцуулахад татварын орлогыг 10 их наядаар нэмнэ гэж байна.

Өөрөөр хэлбэл ААН, татвар төлөгчдийн орлогыг 50 хувь нэмэгдүүлнэ гэсэн тооцоолол хийжээ. Тэгэхээр энэ ачаалал ААН, иргэд дээр ирнэ. ЭЗ-ийн нөхцөл байдал хүнд байгааг ойлгохгүй байна.

НӨАТ-ын өр 2024 оны зургадугаар сарын байдлаар 540 тэрбум болсон байгаа. Үүнийг ковидын үетэй харьцуулахад 3.06 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм.

Мөн татварын алданги, хүү, татвартай холбоотой ААН-үүд дээр ирж буй дарамт 2020 онтой харьцуулахад 3,5 дахин нэмэгдсэн. 70 их наядын торгуулийн төлбөр тавигдсан байна. Ордон дотор бага юм шиг зардлын төлөө ААН-үүд 10, 20 тэрбумын өрөнд орж үйл ажиллагаагаа зогсоож байна. Энэ байдалтай яагаад ч эвлэрч болохгүй!

2023 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэл буюу 5,3 их наядаар төсвийг бууруулах ийм санал оруулж ирэхгүй бол энэ төслийг хэлэлцэхгүй. Тиймээс төсвийг хэлэлцэх явцад гишүүдийн дуу хоолой, санал оруулахад нэлээдгүй хүндрэлтэй байдаг юм байна. Засгийн газраас бууруулж орж ирээгүй учраас багасгах асуудлыг ярихаар алийг нь бууруулах вэ, эргээд үйл ажиллагаанд нь нөлөөлнө гэдэг байдлаар ханддаг.

Тэмүүлэн гишүүн Төсвийн зардал дунд бусдаар гүйцэтгүүлэх ажил сүүлийн жилүүдэд 3 дахин нэмсэн. Үүнийг багасгая гэдэг зарчмын зөрүүтэй санал гаргаад уналаа.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Засгийн газрын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2024

Дата архиваас

  1. 2013
  2. 2012
  3. 2011
  4. 2010
  5. 2008