Байр суурь2 мин унших

Д.Энхтүвшин: Өнгөрсөн 2 жилд бид илүү түгжирдэг, ЭЗ дахь төрийн оролцоо нэмэгдэж, Монгол хүний дундаж наслалт буурсныг ЗГ-ын тайлан харуулж байна!

Өнөөдөр /2026.03.30/ Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэл, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуув.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:

Өнгөрсөн 2 жилийн хугацаанд 60 гаруй их наяд төгрөг зарцуулж, энэ олон хүн ажиллаад үр дүнг нь харахад тун хангалтгүй байна.

Монгол хүний дундаж наслалт буурсан байна, илүү түгжирдэг болсон байна, эдийн засаг хувийн хэвшлийн оролцоо буурч, төрийн оролцоо нэмэгдсэн байна. Мөн авлигал нэмэгдсэн байна. 

2 Ерөнхий сайд байсан гэж үзвэл Г.Занданшатарын хувьд үр дүн хэлэхэд эрт байсан байж магад, харин Л.Оюун-Эрдэнийн хувьд маш муу ажилласан байна гэж хэлэхээр үр дүн байна. Үүнтэй холбогдуулж яамдаас 6 асуулт асууя.

-ЭМЯ Хүний хөгжлийн индексийг 23 онд 96-д байсан үзүүлэлтийг 95-д болгоно гэсэн бол зорилт тавьсан бол 114 болж буурсан байна. Сайжирдаггүй юм гэхэд дордуулж болохгүй.

Монгол хүн 2024 онд 72.7 насалдаг байсан бол нэгээр багассан байна. Гэтэл 100 хувь үр дүн гарсан гэдэг үг бичсэн байна. Нялхсын эндэгдэл 2025 онд 1000 төрөлтөд 9 болгоно гэж байсан бол 13,7 болжээ.

-Нийслэл төвлөрлийг сааруулж, агаарын бохирдлыг бууруулна гэдэг зорилт тавьсан. Үүний үзүүлэлтээр төсвийн ерөнхийлөн захирагчийн үр дүн, шалгуур үзүүлэлтээр 0, арга хэмжээ 30 хувь гэжээ. Энэ нь хийж буй арга хэмжээ бурууг илтгэж буй юм.

-ЭЗХЯ Бизнест хувийн хэвшлийн нэмэгдэл өртгийн ДНБ-д эзлэх хувийг 76,2 байсныг 77 болгоно гэж зорьсон байсан нь 72,5 болгож бууруулсан. Төр улам данхайсан байна. Бизнесийн таатай орчныг бүрдүүлнэ гэдэг үзүүлэлтийг 79,5 болгожээ. Эдгээрт тайлбар авахыг хүсэж байна.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Засгийн газрын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2024

Дата архиваас

  1. 2013
  2. 2012
  3. 2011
  4. 2010
  5. 2008