Байр суурь1 мин унших
Ж.Баясгалан: Иргэд саваа нэмэхээр, шатахуунаа нэмээч гэж байна!
УИХ-ын чуулганы 2025.12.26-ний өдрийн хуралдаан Улсын Их Хурлын асуулгын цагаар үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан:
21 аймаг тойроод ирлээ. Нийт 10 мянга гаруй км замыг 236 цагийн туршид машиндаа явлаа. Нийт 5600 орчим иргэдтэй уулзаж 3 мянга гаруй саналтай ирлээ.Иргэд саваа нэмэхээр шатахуунаа нэмээч гэж байх юм. Сонгууль болгоноор Зоригийн хэрэг шиг ярьдаг бас нэг дэд сайд гээд хэрэг гараад ирлээ. Үүнийг нэг мөсөн Хууль зүйн яамандаа өгчхөөч гэсэн саналыг ард түмэн хэлж байна. Дан дээлтэй сайд нартай болъё гэсэн чинь бүүр нэмэгдээд дэд сайдтай болчихлоо шүү гэдэг саналыг дамжуулж байна.
Дундговь аймгийн хэмжээнд бөөрний аппаратад 23 хүн ордог. Энэ 23 хүнээс ЭМД-ын сан хоосорсонтой холбоотой уусмалаа авч чадахгүйгээс болоод үйлчилгээгээ авч чадахгүй болсон. Нэг диализын аппарат нь эвдэрсэн энэнээс болоод үүнээс болж энэ 23 хүний амь насны асуудал дэнсэлж байна. Энэ дээр одоо Үүнийг яах ёстой вэ? ЭМД-ын сангийн асуудал дээр ямар арга хэмжээ авах вэ? Үүн дээр яаралтай арга хэмжээ авч өгөөч. Он дуусах гэж байгаа учраас 21 аймагт ЭМД-ын сантай холбоотой гомдлууд маш их ирлээ. Энэ саналыг Дундговь аймгийн 6 дугаар багийн иргэн Эрдэнэчулуун гэж хүн тавьсан байна.
Сэтгүүлч Ц.Соёлмаа

