Үйл явдал2 мин унших

10,000 залуу эх оронч үзэл дор нэгдлээ

10,000 залуу эх оронч үзэл дор нэгдлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй “Бидний бахархал” төслийн хүрээнд “Эх оронч 10000” буюу “Эх оронч ТҮМТ” дэд төсөл улс орон даяар амжилттай хэрэгжиж, дүнгээ хэлэлцлээ.

Уг төсөл нь Монгол Улсын төв цэг Өвөрхангай аймгаас гараагаа эхэлж, 21 аймаг, 9 дүүргийн иргэд, залуучуудад эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэх, тусгаар тогтнолын үнэ цэнийг таниулах зорилгоор зохион байгуулагдсан юм.

Төслийн үр дүнд:

-Нийт 30 удаагийн цогц сургалт, хөтөлбөрөөр дамжуулан 21 аймаг, 9 дүүргийн 3,096 залуучуудад шууд хүрч ажилласан байна. Залуучуудын оролцоот үйл ажиллагаагаар дамжуулан нийт 10,000 залууг “Эх орон” хэмээх амин зорилго дор нэгтгэж чадлаа.

-16-25 насны залуучуудад үндэсний түүх, хэл, соёл, газар нутгаа эзний ёсоор хамгаалах итгэл үнэмшлийг бататгаж, эерэг хандлагатай шинэ үеийг төлөвшүүлэхэд бодит хувь нэмэр оруулав.

-Иргэд, залуучуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, тэдний санаачилгыг дэмжих зорилгоор нийт 20 сая төгрөгийн санхүүжилтийг төслийн явцад шууд олгосон байна.

Төслийн баг төлөвлөгөөт хугацаандаа амжилттай ажиллаж, иргэдийн эх орноо хайрлан хамгаалах үүрэг хариуцлагыг ухамсарлуулснаар улс орны тусгаар тогтнолын баталгааг бэхжүүлэх үндсэн зорилтоо бүрэн биелүүллээ.

Эх орны ирээдүй болсон залуучуудын эх орноо батлан хамгаалах чин хүсэл, зүтгэлийг бадраасан энэхүү үйл хэрэг нь цаашдын олон бүтээлч, баатарлаг үйлсийн эхлэл болно гэдэгт итгэл дүүрэн байна.  Бидний эх орон өнө мөнхөд мандан бадрах болтугай.

Цэрэг, армиХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2015
  2. 2014
  3. 2013
  4. 2012
  5. 2011