Үйл явдал1 мин унших
ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн Хөвсгөл аймагт ажиллалаа

ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн Хөвсгөл аймгийн өрхийн, бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчид, малчид, тариаланчдын төлөөллүүдтэй хэсэгчилсэн уулзалтууд хийлээ.
Бизнес эрхлэгчдэд УИХ, ЗГ-ын бодлого, шийдвэр, төрөөс үзүүлж буй хөнгөлөлттэй зээл, урамшууллын талаар, ХХААХҮЯ-наас хэрэгжүүлэх ажил, шинэчлэх хууль эрх зүйн орчны талаар мэдээлэл өгч, санал солилцон, сонирхсон асуултуудад хариулт өгч, манай яамнаас орон нутагтай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар хэлэлцлээ.
Хөвсгөл аймгийн эдийн засгийн 52 хувь нь хөдөө аж ахуйн салбараас бүрддэг онцлогтой. Мөн аялал жуулчлалын гол бүс нутгийн нэг.
Малчин өрх айл олонтой, хамгийн олон малтай аймгийн хувьд малын мах, сүү, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн бэлтгэх, боловсруулах, байгаль цаг уурын онцлогтоо түшиглэн жимс жимсгэнэ, хүнсний ногоо тариалах, боловсруулах чиглэлээр үйлдвэрлэл хөгжүүлэхээр ажиллаж байгааг дэмжин ажиллахаа М.Бадамсүрэн сайд илэрхийлэв.



