#Тойрог1 мин унших
Нэгэн зууны амьдрал туулсан буурлыг хүндэтгэн, Алтан гадас одонг нь гэрт очиж гардуулж өглөө

Гавъяа, Шагнал
Сэтгүүлч Ц.Соёлмаа
Одоохон...
#Тойрог1 мин унших

Сэтгүүлч Ц.Соёлмаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медалиар шагнагдсан хүмүүсийн шагналыг гардуулж өгөв. Тэдний нэг нь 96 настай Ш.Ханд гуай байв. Нэгэн зууны амьдрал туулсан буурлыг хүндэтгэн, Алтан гадас одонг нь гэрт очиж гардуулж өглөө.
Насаараа мал маллаж, сааль сүүг нь сааж, сум орныхоо хөгжлийн төлөө зүтгэсэн Ш.Ханд гуай “Төрийн минь сүлд өршөөлөө” хэмээн магнай тэнийн баярлаж сууна. Шагнал нүдээ олох сайхан ажээ.