Үйл явдал1 мин унших
Тайван жагсаж буй малын эмч нартай уулзлаа

Мал аж ахуй
ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн Монголын үндэсний мал эмнэлгийн холбооноос Сүхбаатарын талбайд зохион байгуулсан тайван жагсаал, цуглаанд орон нутгаас зорин ирж оролцож буй малын эмч нартай очиж уулзан, санал хүсэлтийг нь сонсон, шаардлагыг нь гардан авлаа.
Малын эмч нарын зүгээс мал эмнэлгийн үйлчилгээ бол бизнесийн бус төрийн зайлшгүй үйлчилгээ гэдгийг тодотгоод уг үйлчилгээг үзүүлж буй малын эмч нар тогтвортой санхүүжилт, баталгаатай нөхцөлтэй ажиллах ёстой, цаашид тус салбарт эрх зүйн шинэчлэл хийх ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа.

Монгол Эх орныхоо өргөн уудам нутагт эрдэнэт мал сүргийн эрүүл мэндийн төлөө хөдөө гадаа хүнд нөхцөлд, цаг наргүй ажилладаг малын эмч нарын тавьж буй энэхүү шаардлагыг шийдвэрлүүлэхийн төлөө салбарын сайдын хувьд хичээн ажиллахаа илэрхийллээ.

