Үйл явдал2 мин унших
М.Бадамсүрэн: Мал эмнэлгийн салбарт шинэчлэл хийнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн Хэнтий аймагт ажиллаж байна. Тэрбээр өчигдөр /2025.01.08/ УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн Ц.Идэрбатын хамт Аймгийн Онцгой комиссын хуралдаанд оролцлоо.
Онцгой комиссын гишүүдээс мал эмнэлгийн гэрчилгээ олгохоос өмнө отроор явах зөвшөөрөл өгөхгүй байх, Хэрлэнбаян-Улаан отрын бүсэд 10-аад жил өвөлжиж, хаваржиж байгаа айлуудыг нүүлгэх, иргэд, малчид хорио цээрийн дэглэм барихад хариуцлагагүй хандаж буй нь шүлхий өвчний эрсдэлийг нэмэгдүүлж байгаад анхаарах, Отрын бүсийн захиргааг Дэлгэрхаан суманд биш Хэрлэнбаян-Улаанд байрлуулан ажиллуулах зэрэг санал хэллээ.

ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын 2026 онд хэрэгжүүлэх бодлогын чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээ, салбарын яамнаас боловсруулж буй хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өгөв.
Тэрбээр онцгой комиссын гишүүдээс дэвшүүлсэн асуудлуудтай санал нэг бөгөөд тулгамдаж буй асуудлыг сууриар нь шийдвэрлэхийн төлөө ажиллахаа илэрхийлээд “Салбарын хэмжээнд шинэчлэл хийх олон асуудал байгаагийн нэг нь мал эмнэлгийн салбар. Мал эрүүл байснаар хүнсний аюулгүй байдал хангагдаж, түүхийн эд үнэ өсөж, экспорт нэмэгдэнэ тул онцгой анхаарч ажиллана. Цаашид нөхөн сэргээгддэггүй уул уурхайн баялгийн үр өгөжөөс олсон орлогоос нөхөн сэргээгддэг хүнс, хөдөө аж ахй, хөнгөн үйлвэрийн салбарын дэмжих, тэтгэх тогтолцоог бүрдүүлэхийн төлөө ажиллана” гэлээ.
Хэнтий аймгийн хэмжээнд 18 сумын 89 багийн 9,1 мянган малчин өрхөд 3,4 сая толгой мал өвөлжиж байна. Хэрлэнбаян-Улаанд отрын бүсэд 167 өрхийн 168.6 гаруй мал өвөлжиж байна.
Эх сурвалж:
Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яам
