Үйл явдал1 мин унших
"Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр"-т зориулсан хүчит бөхийн барилдаан боллоо

Тус барилдаанд Улсын Арслан Ц.Бямба-Отгон уран мэх, уужим барилдаанаараа тодрон түрүүллээ.
Улсын заан Б.Бат-Өлзий хүч, тэвчээр, дайчин чанараараа үзүүрлэлээ.Үндсэн хуулийн өдрөө үндэсний уламжлалаараа тэмдэглэж, түүхээ спорт, соёлоороо дамжуулан хойч үедээ өвлүүлж байгаа нь Монголын төрийн дархлаа, Монгол хүний бахархал билээ. Түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүддээ баяр хүргэж,
төр, түмнийхээ өмнө уран хүчээ сорьсон нийт бөхчүүддээ талархал илэрхийлж, амжилт, сайн сайхныг хүсье.
Сэтгүүлч Ц.Соёлмаа





