Үйл явдал1 мин унших
Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартай уулзлаа

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт төрийн ордонд боллоо. Тус уулзалт нь Засгийн газрын 2026 оны бодлого, зорилтыг танилцуулж, орон нутгийн удирдлагуудтайгаа нэг чиглэл, нэг ойлголттой ажиллах зорилгын дор зохион байгуулагдав.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд “Нэг монгол- Нэг зүг, Цэгцрэх хөдөлгөөн” илтгэл тавьж, Засгийн газраас баримталж байгаа бодлого, шинэчлэлийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, 2026 оны Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд яам болон аймаг, нийслэлийн ИТХ, Засаг даргын баримталж ажиллах чиглэлийн талаар нэгдсэн ойлголт өгч, Засгийн газрын гишүүд аймаг, нийслэлийн Засаг дарга нартай гэрээ байгуулснаар уулзалт өндөрлөлөө.




