Үйл явдал1 мин унших
"Сэргээн засах, туслах технологийн үндэсний төв" байгуулна

Эх сурвалж:
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамОдоохон...
Үйл явдал1 мин унших

Эх сурвалж:
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамЗасгийн газраас Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа “Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв”-ийг өөрчлөн зохион байгуулж, “Сэргээн засах, туслах технологийн үндэсний төв” болгох шийдвэр гарсан.
Монгол Улсын Засгийн газрын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг үндэслэн гаргасан энэхүү шийдвэрээр тус төв нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын харьяанд ажиллахаар болов.
Шийдвэрийн гол зохицуулалтууд:
•Төвийн дүрэм, зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн баталж, үйл ажиллагааг нь илүү мэргэшсэн хэлбэрт шилжүүлнэ.
•Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх сэргээн засах тусламж үйлчилгээг орчин үеийн туслах технологийн шийдлүүдтэй уялдуулан үндэсний хэмжээнд хүртээмжтэй болгоно.
•Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуулийн хөрөнгийг "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв"-д шилжүүлж, чиг үүргийн давхардлыг арилгана.
Энэхүү тогтоолыг 2026 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх бөгөөд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулалтын шинэчлэлийг хийн ажиллаж байна.