Үйл явдал1 мин унших
М.Бадамсүрэн: Салбарын мэргэжлийн холбоодыг түшиглэн хамтарч ажиллана

Эх сурвалж:
Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамОдоохон...
Үйл явдал1 мин унших

Эх сурвалж:
Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамХүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас энэ сарын 13,14-нд зургаан удаагийн уулзалт зохион байгуулж, газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэр, мал аж ахуй, жижиг, дунд үйлдвэр, мал эмнэлгийн салбарын нийт 50 гаруй холбооны төлөөллүүдтэй уулзаж, тулгамдаж буй асуудлыг нь сонсон, хууль эрх зүйн орчныг сайжруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх хүрээнд харилцан санал солилцлоо.
ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн "Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэн орон нутгуудад сум дундын хөгжлийн төв байгуулж, малчид, хоршоологчдыг дэмжсэн үйлчилгээг хөгжүүлнэ.

Хоршоодын үйл ажиллагааг бэхжүүлж, томоохон үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүн нийлүүлэх тогтолцоог бий болгосноор дотоодын зах зээлээ хамгаалах, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих боломж жинхэнэ утгаараа бүрдэнэ. Цаашид олон улсын жишгийн дагуу мэргэжлийн холбоодоо түшиглэн ажиллана. Тийм ч учраас оны эхэнд уулзаж дуу хоолойг нь сонсож байна” хэмээсэн юм.