Үйл явдал1 мин унших
Дундговь аймагт ажиллалаа

ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын иргэдтэй тус сумын Соёлын төвд уулзалт хийлээ.
Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд 21 аймгийн төв, 70 суманд Сум дундын хөгжлийн төв буюу Орон нутгийн хөгжлийн төв байгуулахаар батлагдсаны нэг нь Эрдэндалай сум юм.
Бүсчилсэн хөгжлийн бодлогод манай яам эрхлэх асуудлынхаа хүрээнд хувь нэмрээ оруулж, тус аймгийн баруун бүсийн төв Эрдэнэдалай суманд төсөл хэрэгжүүлэх юм.
Тус төслийн хүрээнд бизнесийн зөвлөх үйлчилгээ, өндөр ашиг шимт эцэг мал, трактор, техник тоног төхөөрөмжийн түрээсийн аж ахуй, тэжээлийн үйлдвэр байгуулна.
Дээрх ажлуудыг хэрэгжүүлэх хувийн хэвшлүүдийг төрөөс хөнгөлөлттэй зээл, техник тоног төхөөрөмжийн лизинг, дэд бүтцийн хөрөнгө оруулалтаар буюу цогц дэмжлэгээр дэмжиж, бодит үр дүн гаргахыг зорьж байна.


Эх сурвалж:
Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яам
