#Коммент1 мин унших

Н.Учрал: Нар, батарей хосолсон станцуудыг аймаг сумдад байгуулах боломжтой

Н.Учрал: Нар, батарей хосолсон станцуудыг аймаг сумдад байгуулах боломжтой

Эрчим хүчний салбар элгээрээ хэвтлээ гэж олон жил ярилаа. Идэр ёс тачигнаж буй энэ өдрүүдэд нийслэлчүүд тогны хязгаарт орж, гал алдахад тун ойрхон байна. УИХ-ын дарга Н.Учрал Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Солар Повер Монголиа” ХХК-ийн нарны цахилгаан станцтай танилцлаа. Тэрээр нар, батарей хосолсон станцуудыг аймаг сумдад байгуулах шаардлага бий. Мөн энэ боломж нь байгаа талаар онцоллоо.

Дорноговь аймгийн “Эрдэнэнар” станц батарей хуримтлуур бүхий 30 МВт-ын хүчин чадалтай.

Төвийн сүлжээнээс хараат бус ажиллах боломжтой, тархмал эрчим хүчний энэ станц, Замын‑Үүд сум төвийн эрчим хүч тасарсан үед хэрэглээг бүрэн хангадаг.

2025 оны 3‑р сараас хойш Замын-үүдийн 134 цаг эрчим хүчний тасралтыг бүрэн хангасан.

Монгол инженерүүдийн байгуулсан станц 53 мянган нарны дэлгэцтэй, 8 инвертерийн байгууламж, 12 батарей хуримтлууртай. Ийм төрлийн станцуудыг бусад аймаг, сумдад байгуулснаар эрчим хүчний тогтвортой байдал хангагдаж, хараат байдал буурна.

Н.Учрал: Нар, батарей хосолсон станцуудыг аймаг сумдад байгуулах боломжтой
Н.Учрал: Нар, батарей хосолсон станцуудыг аймаг сумдад байгуулах боломжтой

Энэ хүрээнд үй олон дүрэм журмыг цэгцлэх, шат дамжлага, хүнд суртлыг бууруулах, хууль эрх зүйн таатай нөхцөл бүрдүүлэх ажил шат дараатай хийгдэнэ.Манай улс уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий, эрчим хүч импорт хэт хамааралтай учир ногоон эдийн засаг, сэргээгдэх эрчим хүч, тархмал эх үүсвэр хөгжүүлэх шаардлагатай. Алтан нар илчээ харамгүй хайрлаж байхад журам, зөвшөөрлөөр хүлж, хүнд суртал үүсгэх ёсгүй.

Н.Учрал: Нар, батарей хосолсон станцуудыг аймаг сумдад байгуулах боломжтой

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Эрчим хүчХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2024
  3. 2023

Дата архиваас

  1. 2012
  2. 2011
  3. 2009