Үйл явдал1 мин унших
Сэлэнгэд баригдаж буй 70 МВт-ын хүчин чадалтай ДЦС-ын технологийн анхны галыг асаалаа

Эх сурвалж:
Эрчим хүчний яамОдоохон...
Үйл явдал1 мин унших

Эх сурвалж:
Эрчим хүчний яамСэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд “Райд Монголиа” компанийн барьж буй 70 МВт-ын хүчин чадалтай Дулааны цахилгаан станцын технологийн анхны галыг өчигдөр /2026.08.08/ асаажээ.
Эрчим хүчний сайд Б.Найдалаа “Удахгүй ашиглалтад орох энэхүү станц нь цахилгаан, дулааны чадлын дутагдлыг нөхөхөд тодорхой хувь нэмэр оруулж, эрчим хүчний хараат байдлыг бууруулахад чухал ач холбогдолтой. Төслийг хэрэгжүүлэхэд гар бие оролцож буй нийт хүмүүст баяр хүргэе” хэмээн онцолсон байна.

Улаанбаатар хотоос 311 км-ийн зайд баригдаж буй тус станц нь тус бүр 35 МВт-ын хүчин чадалтай хоёр турбингенератор бүхий хоёр блок зуухтай байна. Жилд 489.2 сая кВт.ц цахилгаан үйлдвэрлэж, 440.2 сая кВт.ц цахилгаан болон 373 мянган Гкал дулаан түгээхээр тооцоолжээ.Станцын барилга угсралтын ажил 2024 оны тавдугаар сарын 1-нд эхэлсэн бөгөөд өвлийн оргил ачааллын үеэс өмнө буюу энэ оны аравдугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн цахилгаан, дулааны хэрэглээг хангах уг станцын барилга угсралтын ажлыг Камбож улсын MITIME групп түлхүүр гардуулах нөхцөлөөр гүйцэтгэж байгаа юм.