Үйл явдал1 мин унших
“Цахим хүртээмж” хамтарсан уулзалт боллоо

Эх сурвалж:
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамОдоохон...
Үйл явдал1 мин унших

Эх сурвалж:
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
ЦХИХХЯ-ны дэд сайд Г.Баярхүү 21 аймагтай байгуулсан гэрээнд цахим үйлчилгээг нэн тэргүүнд тавих баримтлалыг тусгасан, цаашид ХурДан клубийн гишүүдийг сургаж, хөгжлийн ялгаатай иргэдэд зөвлөмж, туслалцаа үзүүлэх цахим амбассадорууд болгон хөгжүүлэхээр ажиллаж байгааг онцлов.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам нь төрийн үйлчилгээг иргэн бүрд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилтын хүрээнд “Цахимаар нэн тэргүүнд” бодлогыг хэрэгжүүлж төрийн үйлчилгээний 90 хувийг цахимаар авах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Цаашид цахим хүртээмжийг системтэйгээр сайжруулах зорилгоор салбар байгууллагууд хамтарсан тусгай ажлын дэд хэсэг байгуулж, бодлогын түвшинд илүү уялдаа холбоотой ажиллах, олон улсын сайн туршлагыг судлах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд анхаарч ажиллахаар боллоо.
