Үйл явдал1 мин унших
ЦХИХХЯ НҮБ-тай орон нутагт төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг сайжруулах чиглэлд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар, ЦХИХХ-ны дэд сайд Г.Баярхүү нар Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзлаа.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр “Төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, олон нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх” (DEMOSC) төслийг амжилттай хэрэгжүүлсэнд талархал илэрхийллээ.

Хадагтай Матилда Димовска: Өнгөрсөн хугацаанд бидний хамтран хэрэгжүүлсэн Төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, олон нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх” (DEMOSC) төсөл болон Үндэсний хиймэл оюуны стратеги боловсруулах зэрэг ажлууд амжилттай хэрэгжсэнд бидний хувьд мөн баяртай байна гэлээ. Түүнчлэн Монгол Улсын цахим шилжилтийн туршлагыг сайшаан улс оронд сайн жишээ болгон илтгэл тавьсан талаараа дурдлаа.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам цаашид иргэдийн дижитал болон хиймэл оюуны суурь мэдлэгийг нэмэгдүүлэх, орон нутагт төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг сайжруулах чиглэлд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр санал нэгдлээ.
Эх сурвалж:
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
