Үйл явдал1 мин унших
‘’Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцооны чадавхыг бэхжүүлэх нь” хэлэлцүүлэгт оролцлоо

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Эмнести Интернэшнл ТББ хамтран “Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцооны чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт цуврал хэлэлцүүлгийг 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулагдлаа.

Тус хэлэлцүүлгийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс болон Монголын Эмнести Интернэшнл ТББ хамтран зохион байгуулсан бөгөөд төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, хуульч, эрдэмтэн, судлаачид зэрэг 30 орчим хүн оролцлоо.

Хэлэлцүүлгийг нээж Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, доктор Д.Сүнжид, УИХ-ын гишүүн, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар нар үг хэлж, хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцооны ач холбогдол, цаашдын хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийллээ.
Хэлэлцүүлгийн хүүрээнд:
Хүний эрхийн Үндэсний Комисст хуулиар хүлээлгэсэн эрх мэдэл, чиг үүргийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал
Төрийн байгууллагуудын хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа болон ХЭҮК-тэй хамтран ажиллахад анхаарах асуудал
Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо ба олон нийтийн мэдлэг, хандлагын асуудлуудыг хэлэлцэв.
Энэхүү цуврал хэлэлцүүлэг нь Хүний эрхийн Үндэсний Комиссын чиг үүрэг, мандатын талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, төр болон иргэний нийгмийн хамтын ажиллагааг сайжруулахад чиглэж байгаагаараа ач холбогдолтой юм.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
