Үйл явдал1 мин унших
Хуулийн төслийн хэлэлцүүлэгт Баянголчуудыг оролцож үнэтэй саналаа хэлэхийг урьж байна

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал нь нэгдүгээрт, нийтийн ашиг сонирхолыг хөндсөн асуудлаарх иргэдийн өргөдлийг нутгийн өөрийн удирдлагын байгууллагаар хэлэлцэн шийдвэр гаргадаг болох, хоёрдугаарт, иргэд өөрийн хорооны иргэдийн нийтийн хуралд биечлэн оролцохоос гадна цахимаар оролцож болох эрх зүйг зохицуулалтыг бий болгох зорилгоор Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулаад байна.
Хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу олон нийтээр хэлэлцүүлэх ажиллагаа цахим хэлбэрээр эхэлсэн бөгөөд энэ удаад биечлэн оролцож санал, сэтгэгдэлээ хуваалцах 2 дугаар хэлэлцүүлгийг Баянгол дүүрэгт зарлаж байна.
Иргэд, төрийн болон ТББ, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд, ИТХ-ын төлөөлөгчид, судлаачид Та бүхнийг уг хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэгт оролцож үнэтэй саналаа хэлэхийг урьж байна.
Хуулийн төслийн линк: ЭНД ДАРЖ танилцана уу
Хэлэлцүүлэг болох өдөр, цаг: 2026 оны 01-р сарын 23-ны Баасан гарагийн өдрийн 14:00 цаг
Байршил: Баянгол дүүргийн ИТХ-ын байр, 2-р давхар, Иргэний танхим
Холбоо барих: 91199413, 99835595