Үйл явдал1 мин унших
"Нээлттэй парламент" оюутны дадлагажих хөтөлбөр хоёр дахь жилдээ амжилттай үргэлжилж өндөрлөх гэж байна

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
"Нээлттэй парламент" оюутны дадлагажих хөтөлбөр хоёр дахь жилдээ амжилттай үргэлжилж өндөрлөх гэж байна. Хөтөлбөрийн хүрээнд дотоод, гадаадын их, дээд сургуулиудын шилдэг оюутнууд хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагаанд биечлэн оролцож парламентын боловсролд суралцдаг.

Энэ удаагийн шалгаруулалтад тэнцсэн:
-М.Анар-Эрдэнэ (МУИС, Шашин судлалын 2-р түвшин)
-Б.Долгормаа (МУИС, Химийн инженерчлэлийн 4-р түвшин)
-Б.Мягмаржаргал (ШУТИС, Барилгын инженерийн 3-р дамжаа)
нар УИХ-ын гишүүн Ж.Золжаргалыг ментороор сонгон, дадлагажих хугацааныхаа сүүлийн долоо хоногт ажиллаж байна. Оюутнууд ажиглагч байхаас илүүтэй бодит ажлын гүйцэтгэлд гар бие оролцож өнгөрсөн хугацаанд:
Гишүүний ажлын албанаас боловсруулж буй хуулийн төслүүдийн олон нийтийн урьдчилсан санал асуулгыг боловсруулан гаргаж нэгтгэн, судалгааны тайлан болон танилцуулгыг бэлтгэв.
Ментор гишүүний хамтаар Үндэсний Техникийн Их Сургуулийн оюутнуудтай "Эрх чөлөө" сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв.
МУИС-ийн Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар парк дахь #GerLab инженерийн урлангийн үйл ажиллагаатай танилцаж, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн уялдаа холбоог судлав. Залуусын оролцоотой парламент илүү нээлттэй, илүү хүртээмжтэй байх болно.
