Үйл явдал2 мин унших

Австралийн "Тээмс"-ийн шилдэг туршлага

Австралийн "Тээмс"-ийн шилдэг туршлага

Мэргэжлийн болон техникийн боловсролын (МТС) өгөөж улсын эдийн засагт хамгийн их байдаг ч нэр хүнд сайнгүй, хуучны хэвээрээ байгааг өмнө онцолсон. Тиймээс ч манайд 25-35 насныхны хөдөлмөр эрхлэлт бусад наснаас хамгийн бага байдаг байж магад.

Тэгвэл илүү сайн ажил олдох, нэр хүндтэй МТС-ийг яаж зохион байгуулах вэ? Энэ асуултын хариултыг эрэлхийлж явахад Оюутолгой компанийн ажилтнуудын сургалт анхаарал татлаа.

Тэнд ажилтны бүтээмж бусад газруудаас илүү өндөр, шинээр технологи нэвтрэхээс өмнө ажилтнууддаа ур чадварыг нь эзэмшүүлдэг, бүтээмж сайнгүй байгаа ажилтанд яг ямар ур чадвар дутуу байгааг тодорхойлж давтан эсвэл шинээр сургадаг гэх мэт системтэй, уян хатан, ажиллахын хажуугаар сурах нөхцөлийг бүрдүүлжээ.

Энэ бол Австралийн мэргэжлийн боловсрол, сургалтын TAFE загвар юм. Technical and Further Education буюу TAFE нь мэргэжлийн боловсрол, сургалтыг зохион байгуулж, дараагийн түвшний боловсрол, сургалтад шаардагдах суурь ур чадварыг хөгжүүлдэг загвар.

Хүний боломжид нийцүүлсэн уян хатан зохион байгуулалттай, нэг чадвараа бүрэн эзэмшиж байж дараагийн чадвар эсвэл түвшний сургалтыг эхэлдгээрээ манайхаас ялгаатай. Ажил дээр дутагдсан ур чадвар, цагийн аяс, бусад дэвшлээс болж гарч байгаа өөрчлөлтийг ажил олгогчтой хамтран маш хурдан мэдэрч, сургалтаа зохион байгуулдаг.

Манайд тулгараад байгаа хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зөрөө энд л шийдэгдэхээр байна. TAFE бас “явуулын сургалт, үйлчилгээ”-тэй. Өөрөө ирж суралцах боломжгүй хүмүүс дээр очоод заагаад өгчихнө. Манайд бүр ч тохирох эд.

Тоноглогдсон том том машинууд хөдөө гадаа явж IT, хоол, авто засвар, цахилгаанчны гээд олон сургалт хийж байна. Манайд ч бас нарны панел засах, мал маллагааны, IT-гийн, гар утас засах, модон эдлэлийн, эсгий бүтээгдэхүүний, газар тариалангийн гэх мэт хэрэгцээтэй ур чадварын сургалтыг аймаг, сум, багууд дээр очиж зохион байгуулж болно.

Мөн дурдсан ажиллангаа сурах Германы хосмог буюу сургалт ч байна. Мэдээж иргэдээс бага зэргийн төлбөр авах, үгүй бол хөдөлмөр эрхлэлтийн сан, орон нутгийн хөгжлийн сан гэх мэт эх үүсвэрээс зардлуудыг шийдэх боломжтой. Цахим сургалтыг хослуулбал илүү үр дүнтэй…

системийн туйлдал ба реформ номын хэсгээс…

Мэргэжлийн боловсролын асуудалХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2019
  4. 2018
  5. 2014
  6. 2013
  7. 2012