Үйл явдал1 мин унших
“Е-BUSINESS”системийн мобайл хувилбарыг 01 дүгээр сарын 30-ны өдөр нээнэ

Бизнес эрхлэгчид цаг хугацаа орон зайнаас үл хамааран гар утаснаасаа компаниа байгуулж үйл ажиллагаа явуулах бүрэн боломжийг бүрдүүлэхээр төрөөс аж ахуйн нэгжтэй харилцах үйлчилгээнүүдийг “E-Business” системд нэгтгэж бүрэн цахимжуулах ажил үе шаттай явагдаж байна.

Мобайл хувилбарыг 01 дүгээр сарын 30-ны өдөр, портал хувилбарыг 06 дугаар сарын 20-ны өдөр тус тус нээхээр ажиллаж байна. Ингэснээр:
-Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах үйлчилгээг хиймэл оюун ухаанд суурилсан шалгуураар авах,
-Системээс үүссэн лавлагаа, тодорхойлолтыг QR кодоор баталгаажуулах,
-Үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэлийг харах,
-Хуулийн этгээдийн цахим гэрчилгээ болон дүрмийн хуулбар авах,
-Төрд бүртгэлтэй мэдээллээ хянах, аж ахуйн нэгжид зориулсан мэдээ, мэдээлэл авах, мөн холбогдох үйлчилгээний талаарх мэдээллийг хиймэл оюунт агентаас авах боломж бүрдэх юм.

