Үйл явдал1 мин унших
“Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт эхэллээ

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Сэтгүүлч Б.Хонгорсайхан


Улсын үзлэгийн төв комиссыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа ахалж ажиллаж байгаа бөгөөд комиссын бүрэлдэхүүнд Хяналт, шинжилгээ-үнэлгээний газрын дарга, архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Туул, Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны Маргаан, хянан шалгах газрын ахлах референт Э.Мөнхгэрэл, Архивын ерөнхий газрын Хяналт, шинжилгээ-үнэлгээний газрын архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч С.Наранчимэг, Архивын ерөнхий газрын Мэдээллийн технологийн газрын мэдээллийн технологийн ажилтан П.Уртнасан нар багтаж байна. Улсын үзлэг хоёр өдрийн хугацаанд явагдана.
Улсын үзлэгийн хүрээнд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын ажлын зохион байгуулалт, архивын баримтын бүрдэл, хадгалалт, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, холбогдох шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлэлт дүгнэлт гаргах юм.
Энэхүү улсын үзлэг нь төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, архив, албан хэрэг хөтлөлтийн стандарт, журмын хэрэгжилтийг сайжруулах, улмаар төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.