Байр суурь2 мин унших
Д.Үүрийнтуяа: Цаашид хуулийн хэрэгжилтийг хангахад ЗГ-аас хийж, хэрэгжүүлэх олон ажлууд байгаа!
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа:
Өнөөдөр бид энэ хууль дээр хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж байгаа субъектийг ЗГ гэж авч үзэж байгаа. ЗГ хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэхдээ дотооддоо зохион байгуулалтаа хийж, аль нэг яамандаа хариуцуулах ТӨБЗГ өөрөө ЗГ-ын бүтцийн нэгж. Энэ бол ЗГ-ын өөрийнх нь дотоод асуудал руу хуулиар оролцож, шууд харьяаллыг тогтоох боломж байхгүй. Хувьцаа эзэмшигчийн эрхийг УИХ-ын өмнө ЗГ л хариуцна. Гүйцэтгэл удирдлагын ТУЗ, гүйцэтгэх удирдлагын томилгоо, ажлын гүйцэтгэлийг үнэлэх, дүгнэх асуудлуудыг тодорхой зохицуулалттайгаар оруулж өгсөн. Гүйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулдаг менежментийн багаар ажилладаг.
Ингэхдээ даалгаврын гэрээтэй байдаг байх. Санхүүгийн тайлагналын аудитаар 2 жил дараалан зөрчилтэй дүгнэлт авах юм болбол чөлөөлдөг, хариуцлага тооцдог байх. Өнөөдөр ТУЗ-ийн гишүүд ямар ч хариуцлага хүлээхгүй байгаа нөхцөл байдал дээр хариуцлага хүлээлгэдэг болгох. ТУЗ-ийн цалин хөлсний хэмжээ хязгаарыг гүйцэтгэх удирдлагын түвшинд барих гээд олон зохицуулалтыг энд оруулж өгсөн.
Цаашдаа бид хуулийнхаа хэрэгжилтийг хангах тал дээр ЗГ-ын зүгээс хийж, хэрэгжүүлэх олон ажлууд байгаа. Хууль батлагдаад гарсны дараа ТӨБЗГ, ЗГ дээр ажиллаад төрийн өмчийн үндсэн чиглэлээ ТӨК-ийн хувьд барих үндсэн чиглэл бодлогоо тодорхойлж оруулж ирнэ. Үүгээр олон асуудлууд тодорхой болн.
Үндсэн чиглэлийнхээ хүрээнд ТӨК-удын түвшинд хийх өөрчлөлтүүд хуулийн хэрэгжилт биеллээ олоод, хууль хэрэгжээд явах боломж бүрдэх юм. Мэдээж улс төрийн нөлөө бага байх зорилгоор, улс төрийн нөлөөлөлгүй байх зорилгоор хараат бус гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, үүн дээр улс төрийн шийдвэр гаргадаггүй байх боломжуудыг олгох зохицуулалтуудыг тусгаж өгсөн.