#Коммент3 мин унших
С.Бямбацогт: Хувийн хэвшилтэй өрсөлдөж байгаа ТӨК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
#Коммент3 мин унших

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Тэгвэл Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт Төрийн өмчийг хувьчлах, олон нийтэд нээлттэй арилжаалахтай холбоотой тогтоолын төслийг өргөн мэдүүллээ.
Монгол Улсад 2025 оны байдлаар уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, зам, тээвэр, банк, санхүү, мэдээлэл харилцаа зэрэг салбаруудад толгой компани 84, тэдгээрийн охин, хараат компани 17 нийт 101 төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, үйлдвэрийн газрууд үйл ажиллагаагаа явуулж байна. Тэдгээр компани, үйлдвэрийн газруудаас 100% төрийн өмчийн 73, төрийн өмчийн оролцоотой 22, олон нийтийн нээлттэй хувьцаат компани 6 байна.
Төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын хөрөнгийн өгөөж:
2021 онд 1.94 %, 2024 онд 9.63 % болж нэмэгдсэн. 2021 онд 1 их наяд төгрөг, 2024 онд 5.7 их наяд төгрөг болж өссөн үзүүлэлттэй байна.
Гэвч нийт орлогын 56%, цэвэр ашгийн 89%-ийг уул уурхайн салбарын “Эрдэнэс тавантолгой” ХК болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн дүн эзэлж байгаа тул цаашид төрийн өмчит компанийн шинэчлэлийн бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна гэж үзжээ.
Тиймээс “Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл”-ийн төсөлд 18 төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын төрийн мэдлийн 10-66 хүртэлх хувийн хувьцааг олон нийтэд хөрөнгийн биржээр дамжуулан санал болгон худалдаж нээлттэй хувьцаат компани болгох, 8 төрийн өмчит компанийн хувьцааг бүхэлд нь худалдах, 7 төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудыг нэгтгэх, нийлүүлэх, бүтцийн өөрчлөлт хийх саналыг тусгасан байв.
Тухайлбал, уг тогтоолын төсөлд 18 төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын төрийн мэдлийн 10-66 хүртэлх хувийн хувьцааг олон нийтэд хөрөнгийн биржээр дамжуулан санал болгон худалдаж нээлттэй хувьцаат компани болгох, 8 төрийн өмчит компанийн хувьцааг бүхэлд нь худалдах, 7 төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудыг нэгтгэх, нийлүүлэх, бүтцийн өөрчлөлт хийх зэрэг асуудлуудыг тусгав.
УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт:
ЗГ-ын хуралдаанаар хэлэлцээд төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд олон нийтэд нээлттэй биржээр дамжуулж хувьцааг нь худалдах үндсэн чиглэлийг өргөн барилаа. УИХ-ын тогтоолын төслийг УИХ хэлэлцэж баталснаараа ТӨК-иудын засаглалыг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх, үр ашгийг дээшлүүлэхэд томоохон ач холбогдолтой. ТӨК-иуд хувийн хэвшилтэй өрсөлдөж байна, хувийнхны хийж чадаж байгаа зүйлийг ТӨК-иуд урдуур нь дайрч, булааж хийж байна гэсэн шүүмж иргэдээс ирдэг. Нэг үгээр хэлбэл энэ шүүмжлэлд цэг тавихад тогтоолын төсөл ихээхэн ач холбогдолтой гэсэн үг.
