Байр суурь1 мин унших
Х.Ганхуяг: Хууль батлагдсанаар цалин урамшуулал, худалдан авалт, авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж чадах уу!
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Байр суурь1 мин унших
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
Өмнө хуулиа бодвол дэвшилттэй зүйлүүд гарсан байна. Хэрэгжилтийн явцдаа асуудлууд яах бол гэдэгт эргэлзээ үүсээд байгаа юм. Өнгөрсөн 36 жилийн хугацаанд гол хулгай ТӨК-удаар явагдлаа. Өнөөдөр энд зуугаад мянган иргэн ажиллаж байна.
ТУЗ-ийн гишүүдийн хараат бус байдал дээр дандаа эргэлзээ төрдөг. Хөрөнгө оруулалтын хэмжээ нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаас давчихсан явдаг. Худалдан авалт нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа худалдан авалтаас давчихсан явдаг.
Үүн дээр хяналтын асуудлууд хууль батлагдсанаар хэрхэн яаж сайжирна гэж бодож байгаа. ТӨХ-ны даргаас хариу авчихмаар байна. Үндсэндээ өнгөрсөн 4 жилийн хугацаанд ил болсон нь л Хөгжлийн банк, нүүрс гэх мэтээр явсан. Шоронд суугаагүй шалгагдаагүй нэг ч ТӨК-ийн захирал байхгүй. Энэ хууль батлагдсанаар нөхцөл байдал сайжрах уу? Энэ цалин урамшуулал, худалдан авалтын асуудал, авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж чадах уу?