Онцлох мэдээ2 мин унших
Б.Бат-Эрдэнэ: МИАТ компанийн захирлыг сонгон шалгаруулалтаар тавьсан уу!

Одоохон...
Онцлох мэдээ2 мин унших


Энэ жижиг гэлтгүй асуудлуудыг нээлттэй, ил тод, хуулийн дагуу байлгахгүй бол цаашдаа бид ТӨК-иудын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд үр дүнд хүрэхгүй. Төрийн өмчийн компаниудаас нийгмийн чиг үүргийн чиглэлтэйгээс бусад нь алдагдалтай ажиллаад байх үндэс байхгүй. Бидэнд хангалттай их хууль, дүрэм, журам байна. Хэрэгжүүлэлт л дутаж байна.
Тухайлбал, Төрийн өмчийн талаархи Засгийн газрын бүрэн эрх:
-Засгийн газар нь төрийн өмчийн бүрэн бүтэн байдлыг Улсын Их Хурлын өмнө хариуцах бөгөөд энэ талаар дараахь бүрэн эрхтэй:
-Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өмчит хуулийн этгээдийг байгуулах, өөрчлөх, татан буулгах тухай шийдвэр гаргах, түүний дүрмийг батлах;
-Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх заалтад Засгийн газар “чиг үүргийн давхардалтай, эсхүл чиг үүрэг ойролцоо, харилцан уялдаа бүхий үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах, татан буулгах, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх зэргээр удирдлагын зардлыг хэмнэх” арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэж заасан.
-Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан ““Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа”-ны Ухаалаг засаглалын зорилгын 5.2.19-д “Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулж, үр ашгийг нэмэгдүүлэн, өмч хувьчлалыг үе шаттай, үр дүнтэй явуулна” гэж заасан.