Онцлох мэдээ2 мин унших
Б.Бат-Эрдэнэ: Төрийн өмчийг төр биш олон нийт хянадаг цаг ирсэн...

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Онцлох мэдээ2 мин унших

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Засаглал, хариуцлагын шинэ тогтолцоо: ТӨК-үүдийн удирдлагад мэргэшсэн, хариуцлагатай менежментийн зарчим тогтоож, улс төрийн нөлөөллийг хязгаарлах. Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) болон гүйцэтгэх удирдлагын сонгон шалгаруулалтыг ил тод, мерит зарчмаар явуулж, үр дүнгүй ажилласан удирдлагад хариуцлага тооцох систем бүрдүүлэх.
Төрийн оролцооны оновчлол: Төр бизнесийн ямар салбарт оролцох, ямар салбарт оролцохгүйгээ тодорхой болгож, стратегийн ач холбогдолтой цөөн чиглэлд төвлөрөн, бусад салбарт хувийн хэвшилд боломж олгох. Ашиггүй, давхардсан чиг үүрэгтэй компанийг татан буулгаж, нэгтгэх замаар ТӨК-ийн тоог цөөлөх (жишээ нь 2025 оны байдлаар 109 ТӨК-ийг 87 болгон 20%-иар бууруулахаар шийдвэрлэсэн). Төрийн өмчит байх шаардлагагүй салбарт үе шаттай хувьчлал хийж, төрийн оролцоог дахин байршуулах
Ашиг орлогыг иргэдэд шууд өгөөж болгон хувиргах: Стратегийн ашигтай ТӨК-үүдийн орлогоос бүх иргэнд шууд болон шууд бус үр ашиг хүргэх механизм бүрдүүлэх. Үүнд уул уурхайн орлогоос баялгийн сангууд байгуулж ирээдүйн хуримтлал бий болгох, жил бүр иргэдэд ногдол ашиг хэлбэрээр хүртээх, эсвэл нийтийн үйлчилгээ, санхүүжилтэд ашиглах замаар баялагийн хуваарилалтыг сайжруулах. Тухайлбал, 2024 онд баталсан Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр уул уурхайн стратегийн ордуудын ашгийг Үндэсний хөгжлийн сан, Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан гэсэн гурван санд төвлөрүүлж, эрүүл мэнд, боловсрол, орон сууц зэрэг иргэдэд шууд хүртээх салбарт зарцуулах эрхзүйн орчин бүрдсэн. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ашиг шиг иргэн бүрт ногдол ашиг хүртээх тогтолцоог хэвшил болгох (2022-2023 оны нийт ₮4.5 их наяд ашгаас ₮1.2 их наядыг 3.4 сая иргэнд ногдол ашиг болгон хуваарилсан нь үүний нэг жишээ юм).
Макро эдийн засгийн эрсдэл, төсвийн дарамтыг бууруулах: ТӨК-үүдийн алдагдал, өр төлбөрөөс үүдэн улсын төсөвт учрах дарамт, макро эдийн засгийн хэлбэлзлийг багасгах. Өсөлтийн жилүүдэд хуримтлал үүсгэж, уналтын үед зарцуулах механизмыг баялгийн сангаар дамжуулан бүрдүүлэх, төсвийн орлого уул уурхайн мөчлөгөөс хэт хамаарах байдлыг бууруулах. Түүнчлэн, ТӨК-үүдийг төсвөөс хараат байдлаас гаргаж, “хатуу санхүүгийн сахилга” тогтоох.