Үйл явдал1 мин унших
26 ДУГААР БАЙРНЫ ОРШИН СУУГЧИД: Нэг иргэнээс болж 56 айлын 400 гаруй хүний эрх зөрчигдөж, хохирч байна
СБД-ийн 6-р хорооны 26 дугаар байрны иргэд төсөл гацсантай холбоотой мэдээлэл хийлээ. Тус байрны тухайд 1954 онд баригдсан бөгөөд ашиглалтын шаардлага хангахгүй дүгнэлт нь гарч, төсөл хэрэгжүүлэгч нь шалгарсан байдаг. Гэвч өнөөдрийн байдлаар нэг иргэнээс болж нийтийн эрх ашиг хөндөгдөж, шүүхийн маргаан үүссэн. Тиймээс зөвшилцөлд хүрч гэрээгээ байгуулсан оршин суугчдын төлөөлөл төслөө яаравчлуулах саналыг нийслэлд, "Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК-нд хүргүүлсээр байгаа юм. Улмаар оршин суугчдын хүсэлтийн дагуу "Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК-ийн Гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө нөхцөл байдалтай танилцаж, тухайн байршилд ажиллалаа.
Эх сурвалж:
Ubn.mn
