Үйл явдал1 мин унших
ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖЛИЙН "ЦОХИЛОХ ЗҮРХ" ТОСОНЦЭНГЭЛ ДЦС
Монгол Улсын хамгийн хүйтэн цэг хэдий ч хамгийн халуун сэтгэлтэй хүмүүс амьдардаг Тосонцэнгэл сумандаа ажиллалаа.
Энд хувийн хэвшлийн 140 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2 жилийн дотор баригдсан Тосонцэнгэл ДЦС Завхан Говь-Алтайн эрчим хүчний 80% ийг дангаараа хангаж байна.
Энэ жилээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар цэвэр ус дулааны шугамтай болсноор Тосонцэнгэл хот болон хөгжих боломж нээгджээ.
Бүтээн байгуулалтын ажил нь эхэлсэн Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орсноор манай баруун бүс ТОСОНЦЭНГЭЛ ДЦС, ЭРДЭНЭБҮРЭН УЦС гэсэн ХӨГЖЛИЙН ХОС ЦОХИЛОХ ЗҮРХ-тэй болноо.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУСГААР ТОГТНОЛ баруун бүсээс эхэлнэ.
Хөгжлийн судас авто зам, үйлдвэрлэл хотжилтын зүрх нь эрчим хүч билээ
