Үйл явдал1 мин унших

2026 он “Их өгөгдөл, хиймэл оюуны жил” болно

2026 он “Их өгөгдөл, хиймэл оюуны жил” болно

Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяртай уулзаж, ойрын жилүүдэд дижитал салбарт хэрэгжүүлэх бодлого, шинэчлэлийн талаар танилцууллаа. Монгол Улс цахим засаглалын индексээр Ази тивд 13-т, далайд гарцгүй орнуудын дунд 1-т жагсаж байна.

2026 он “Их өгөгдөл, хиймэл оюуны жил” болно

Цаашид уул уурхай, байгаль орчны салбарт суурилсан хиймэл оюуны шийдлийг хөгжүүлэх – Хиймэл оюуны индексээр Ази тивийн топ 10 улс болох зорилт тавьж байна. Мөн төрийн үйлчилгээг “Цахимаар нэн тэргүүнд” зарчмаар иргэн төвтэй, илүү хялбар, хүртээмжтэй болгоно. Одоогоор төрийн үйлчилгээний 74% цахимжсан бөгөөд дүнд хугацаанд 90%-ийг цахимжуулах зорилготой байна.

Иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх “Бүх нийтийн цахим ур чадварын 6-р аян”-ыг энэ жил Улаанбаатар хотод зохион байгуулна. Мөн Хиймэл оюуны тухай, Өгөгдлийн тухай, Цахим худалдааны тухай, Гарааны бизнесийг дэмжих тухай, Сансар, дронтой холбоотой шинэ хуулиудыг УИХ-д өргөн барихаар төлөвлөн ажиллаж байна.

Цаашид Үндэсний GPU кластер төв байгуулна. Монгол хэлний хиймэл оюуны загвар хөгжүүлнэ. Мэргэжилтнүүдийг бэлтгэж, Төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

Цахим Засгийн газарХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2023
  2. 2021
  3. 2014