Үйл явдал1 мин унших

Залууст бүтээлч санаагаа хөгжүүлэх дугуйлан, инновацийн төв үнэхээр үгүйлэгдэж байгаа!

Залууст бүтээлч санаагаа хөгжүүлэх дугуйлан, инновацийн төв үнэхээр үгүйлэгдэж байгаа!

21-р Зууны Монгол залуучуудад технологийн мэдлэг хэрэгтэй. Бүтээлч санаагаа хөгжүүлэх дугуйлан, инновацийн төв үнэхээр үгүйлэгдэж байгаа. Улаанбаатар хотын дүүрэг бүрт, аймгийн төв болгонд ийм орчинтой болмоор байгаа юм.

“Өсвөрийн инженерүүдийн инновацын төв”-ийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зарыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам-с гаргасан байгаа. Энэ линкээр орж харна уу.

Нэг маягийн зураг нь Баянгол дүүрэгт загвар байдлаар хийгдэх бөгөөд цаашид бусад дүүрэг, аймгуудад жишиг болгон ашиглах юм.

“Идэр техникчдийн ордон” 1975 онд байгуулагдаж байв. Үүнээс хойш 50 жил өнгөрч дэлхийн өнөө ба ирээдүйг технологи шийдэж байхад монгол хүүхдүүдэд зориулсан технологийн төв нэмж байгуулагдаагүй.

Хуучин ордонд техник загвар, дизайны сургалт голлож байсан бол өнөө цагт ийм төвд кодчлол, хиймэл оюун, роботик, хими, электроник, механик 3D, CNC гэх мэт өөр юу байж болох вэ? “Өсвөрийн инженерүүдийн инновацийн төв”-д ямар дугуйлан, байгууламж байж болох талаар саналаа бичээрэй.

Мэргэжлийн боловсролын асуудалХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2019
  4. 2018
  5. 2014
  6. 2013
  7. 2012