Үйл явдал1 мин унших

Х.Нямбаатар: Сэргэлэн дэд станцыг энэ онд ашиглалтад оруулна

Х.Нямбаатар: Сэргэлэн дэд станцыг энэ онд ашиглалтад оруулна

Хүннү хотын инженер хангамжийн ажлын хүрээнд барьж буй Сэргэлэн дэд станцыг энэ онд ашиглалтад оруулна. Тус станцын бүтээн байгуулалтын хүрээнд мөн 100 МВт нарны панел, 90 МВт батарей хуримтлуурын станц барина. Дээрх станцууд нь баруун талдаа Сонгинохайрхан дэд станц, зүүн талдаа Налайхын дэд станцтай холбогдож, хотын эрчим хүч дамжуулах транзит болох юм. Хот эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахын тулд өнгөрсөн жилүүдэд Бөөрөлжүүтийн 300 МВт станц, Багануурын 50 МВт батарей хуримтлуурын станцыг ашиглалтад оруулсан. Цаашид ч Улаанбаатар хотын цахилгаан, дулааны эх үүсвэрийг тасалдалгүй болгох хүрээнд олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, ХүнсХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2017
  2. 2016
  3. 2015
  4. 2014
  5. 2013