#Тойрог1 мин унших
Сүхбаатар аймгийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзлаа

Сүхбаатар аймгийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзан, тэдний санал хүсэлт, тулгамдаж буй асуудал, нийгмийн цаг үеийн сэдвүүдийн хүрээнд нээлттэй уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтын үеэр иргэдийн зүгээс:
Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх,
Сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан дохины хэлтэй үйлчилгээ, орчуулагчийн хүртээмжийг сайжруулах,
Орон нутагт соёлын төв байгуулах зэрэг чухал саналуудыг дэвшүүлсэн юм.
Түүнчлэн Иргэд гишүүнээс асуулт асууж, хариулт мэдээлэл авч, харилцан ойлголцлын үндсэн дээр цаашид хамтран ажиллах бодит боломж, шийдлүүдийг ярилцлаа. Хүрэлцэн ирж, санал бодлоо илэрхийлсэн ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Цаашид иргэдийн оролцоонд тулгуурласан, хүртээмжтэй бодлогыг хамтдаа хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллахдаа таатай байна.





