#Тойрог1 мин унших
Тойргийн иргэдтэйгээ уулзлаа

Сүхбаатар, Чингэлтэй дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар болон УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О. Номинчимэг нартай хамтран Сүхбаатар дүүргийн 1-12 дугаар хорооны иргэдтэйгээ уулзлаа.
Уулзалтаар, УИХ-ын үйл ажиллагаа, Сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, тойрогтоо хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайлан болон хийхээр төлөвлөж буй ажил, арга хэмжээний талаар мэдээлэл өгч, санал хүсэлтийг сонсон, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, холбогдох мэдээлэл өгч ажиллав.
Мөн нийслэлд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалт, арга хэмжээний талаар Нийслэлийн засаг даргын 1-р орлогч Т.Даваадалай болон Боловсролын яам, ХББОСЯам, Эрүүл мэндийн яам, НДЕГ, СБД-ийн НДГазар, ХХҮЕГазраас холбогдох удирдлага, албан тушаалтнууд ирж, иргэдийн асуултанд хариулж мэдээлэл өгч, ажиллалаа.

Сэтгүүлч Ц.Соёлмаа
