#Тойрог1 мин унших
Баярлалаа, баяртай Сүхбаатар

Сүүлийн хоёр өдрийн турш Сүхбаатар аймагт ажиллахдаа бодит хэрэгцээ, тулгамдсан асуудлуудыг хамтдаа ярилцан, шийдэл хайсан цаг хугацааг өнгөрүүллээ. Энэ удаагийн ажлын гол онцлог нь чадварлаг, сэтгэлтэй, салбар бүрийн мэргэжилтнүүдээс бүрдсэн том баг байсанд оршиж байна.
Туршлагатай эмч нар, хөдөлгөөн засалчид маань хүүхэд, иргэдэд шууд хүрч ажилласан бол Банк, санхүүгийн салбарын мэргэжилтнүүд санхүүгийн сахилга бат, санхүүгээ хэрхэн зөв удирдах, санхүүгийн боловсролын талаар бодитой, ойлгомжтой хэлэлцүүлгийг өрнүүллээ. Ийм чадварлаг багтай хамтран ажиллаж байгаадаа үнэхээр их бахархаж байна.
Эмнэлгийн багийн зүгээс хөдөлгөөн заслын үнэлгээ, хүүхдийн мэдрэлийн эмчийн үзлэг, хөхний хавдрын эрт илрүүлгийн үзлэгийг зохион байгуулж, нийт 249 хүүхэд, иргэдэд үйлчилгээ үзүүллээ.
Санхүүгийн мэдлэг олгох сургалтад 150 гаруй иргэн идэвхтэй хамрагдлаа.
Мөн“Зүүн бүсийн гишүүдтэй хамтран” Сүхбаатар аймагт тулгамдаж буй ундны усны асуудлыг шат дараатайгаар шийдвэрлэх бодит ажлуудыг эхлүүлэхээр боллоо. Хамтран ажилласан тойргийн гишүүддээ У.Отгонбаяр, Л.Соронзонболд нартаа талархаж байгаагаа илэрхийлье. Халуун дотноор угтаж, итгэл хүлээлтээ хуваалцсан Сүхбаатарчууд та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. Эргээд уулзах тэр өдөр хүртэл энэ нутгийн төлөөх ажлууд үргэлжилсээр байх болно.



