#Тойрог2 мин унших
Сүхбаатар аймгийн иргэд хатуулаг ихтэй, хужирлаг ус хэрэглэж байгаа нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байна

Эх сурвалж:
МАН-ын бүлэгОдоохон...
#Тойрог2 мин унших

Эх сурвалж:
МАН-ын бүлэгУИХ-ын гишүүн У.Отгонбаяр, Д.Соронзонболд, О.Саранчулуун нар Сүхбаатар аймагт ажиллаж байна. Тэд аймгийн иргэд, төрийн албан хаагчид, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзан төрөөс хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг танилцуулж, орон нутагт тулгамдаж буй асуудлаар харилцан санал солилцов.

Иргэд, “Шинэ хоршоо” хөдөлгөөний санхүүжилтийн мэдээлэл, уул уурхайн салбарын шинэчлэл, хариуцлага, хяналтыг сайжруулах, нийгмийн даатгалын шимтгэл, татварыг бууруулах, төрийн албан хаагчдын цалин, өндөр настны тэтгэврийг нэмэгдэлтэй холбоотой асуудлуудыг түлхүү хөндөж байлаа.
Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд 2026 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 640 болон 320 хүүхдийн суудалтай 2 сургууль, 150 ортой цэцэрлэг баригдана. Мөн хөдөөгийн алслагдсан багуудыг холбоожуулж, 4G сүлжээний үйлчилгээг нэвтрүүлэхээр төсөвлөгджээ.
УИХ-ын гишүүд тойрогт ажиллах үеэр “Усны эрүүл ахуй, цаашдын төлөв” хэлэлцүүлэгт оролцсон байна. Сүхбаатар аймагт ундны ус тулгамдсан асуудлуудын нэг бөгөөд олон өрх айл хатуулаг ихтэй, хужирлаг усыг тогтмол хэрэглэж байгаа нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа юм. Хэлэлцүүлэгт оролцогчид ундны усыг цэвэршүүлэн хэрэглэх бодит боломж, гарц шийдлийн талаар олон санал дэвшүүлсэн.
Мөн УИХ-ын гишүүн О.Саранчулуун аймгийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзаж тэдний санал хүсэлт, тулгамдаж буй асуудлуудыг сонслоо. Иргэд, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан дохионы хэлтэй үйлчилгээ, орчуулагчийн хүртээмжийг сайжруулах талаар саналаа хэлж байсан юм.
Сүхбаатар аймагт ажиллаж буй УИХ-ын гишүүдийн санаачилгаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэдрэлийн эмч Г.Мөнхцэцэг, Хавдар судлалын үндэсний төвийн хөхний төвийн эрхлэгч П.Батсүх, “Эрхэм Нандин Сувд” ТББ-ын хөдөлгөөн засалч Д.Оюунгэрэл, О.Амарзаяа нарын бүрэлдэхүүнтэй эмч нарын баг иргэдэд үзлэг, оношилгоо, зөвлөгөө мэдээлэл өгч байна.