Үйл явдал1 мин унших

Ерөнхий сайд Төв аймагт ажиллаж байна

Ерөнхий сайд Төв аймагт ажиллаж байна

Ерөнхий сайд Г.Занданшатар болон УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын Бүлгийн дарга Ж.Батжаргал нар өнөөдөр /2026.02.05/ Төв аймагт ажиллаж байна.  Төв аймгийн Эрдэнэсэнт сумын иргэд, төрийн албан хаагчидтай уулзах үеэр УИХ, Засгийн газраас баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэж, сум орон нутагт хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явц, тулгамдаж буй асуудалтай танилцлаа.

Ерөнхий сайд Төв аймагт ажиллаж байна

Мөн “Улсын аварга малчин өрх”-өөр шалгарсан  Төв  аймгийн Эрдэнэсант сумын  2 дугаар багийн малчин Дамбын Батзоригтын гэр бүлд шагналыг нь гардуулж хүндэтгэл үзүүллээ.

Ерөнхий сайд Төв аймагт ажиллаж байна

45 жил тасралтгүй мал маллах арга ухаанд суралцаж, мал сүргээ эрүүлжүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч яваа Д.Батзоригт  нь 22 насандаа “Сумын аварга малчин” аавыгаа даган мал маллаж, 1988 онд эхнэр Д.Лхагвасүрэнтэй өрх тусгаарлахдаа 80 толгой малтай амьдралаа эхэлж байсан бол 2025 оны мал тооллогоор 1453  толгой мал тоолуулжээ. Тэрбээр, эцгээс өвлөсөн мал маллах ухаан, ажлын дадлага туршлага гээд сурсан мэдсэн бүхнээ залуу хойч үедээ зааж сургадаг тэргүүний малчин ажээ.

Ерөнхий сайд Төв аймагт ажиллаж байна

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Гавъяа, ШагналХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2020
  3. 2019
  4. 2013

Дата архиваас

  1. 2021
  2. 2019
  3. 2014
  4. 2013
  5. 2012