Үйл явдал1 мин унших

“Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийн хүрээнд 1-5 ангийн багачууд сүүгээ уугаад эхэлсэн

“Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийн хүрээнд 1-5 ангийн багачууд сүүгээ уугаад эхэлсэн.

Бид хөтөлбөрийг ирэх жилүүдэд илүү өргөжүүлэх, хүүхдүүдэд үнээний эрүүл, чанартай сүү өгөх зорилгоор сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрлэгчидтэй уулзалт хийж байгаа. Энэ хүрээндээ өнөөдөр улсын ууган үйлдвэр “Сүү” ХК-иар зочиллоо.

 
Тус хамт олон 2025 оны байдлаар 34 хоршоо, 2500 гаруй малчин, фермерээс нийт 31.2 сая литр сүү татан авч, Монгол Улсын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлтэд хүрчээ.
Цаашид хөтөлбөрийг өргөжүүлэх, 1-12-р ангийн бүх сурагчдад чанартай, баталгаатай сүү өгөх, бизнес эрхлэгчдээ дэмжих зорилгоор сүүний фермерүүдэд сүүний чиглэлийн сайн үүлдрийн үнээ авахад нь зориулж нэн хөнгөлөлттэй зээлийг олгохоор бэлтгэл ажил хангаж байна.

Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, ХүнсХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2017
  2. 2016
  3. 2015
  4. 2014
  5. 2013