Үйл явдал2 мин унших
“УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН”-аар шалгарсан О.Баттөмөрийнх шилдэг татвар төлөгчөөр хоёронтоо тодорч байв

Эх сурвалж:
Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамХүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн Булган аймагт ажиллаж байна. Тэрбээр Хишиг-Өндөр сумын Хүрэмт багийн Халзангийн арын хаваржаандаа саяхан буугаад буй Отгондаваагийн Баттөмөрийнд зочилж, “Улсын хошой аварга малчин” шагналыг нь хүндэтгэн гардууллаа.

Тэрбээр энэ жил “Улсын аварга малчин” шалгаруулах журамд өөрчлөлт оруулж нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлсэн байдал, улсад төлсөн татвар, мал аж ахуйн үйлдвэрлэлээс олсон орлогыг голлох үзүүлэлт болгосон. Дагалдах шагналыг улаан халзтай гэр, сэргээгдэх эрчим хүчний багц, цэвэр үүлдрийн үржлийн бух, малын тавлаг байдлыг хангасан угсардаг битүү хашаа, бохирын септик систем зэрэг таван багцаас сонголт хийх боломж бүрдүүлж аварга малчдаас саналыг нь авсны дагуу гардуулж байгаа. О.Баттөмөр хошой аваргынх энэ бүх үзүүлэлтэд бүрэн нийцэж байгаа төдийгүй шагналдаа малын угсардаг битүү хашаа сонгосон 18 айлын нэг болон манлайлж байгааг тэмдэглэн хэллээ.

О.Баттөмөрийнх мал сүргээ дөрвөн төрөл бүр дээр нь өсгөж, сүүлийн таван жил төлийн хорогдолгүй ажиллан, нэг малаас авах ашиг шим нь нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байгаа аж. Тухайлбал, 2004 оноос адуун сүргээ “Галшар” үүлдрийн адуугаар, үхэр сүргээ нутгийн болон Сэлэнгэ үүлдрээр сайжруулсан байна.
Мөн малын тоо толгойн албан татвар, малын индексжүүлсэн даатгал, нийгмийн даатгал зэрэг татвар хураамжийг тогтсон цагт нь хариуцлагатайгаар төлдөг бөгөөд тэргүүний татвар төлөгчөөр хоёр удаа сумандаа шалгарч байсныг орон нутгийн удирдлагууд онцлов.
О.Баттөмөр 29 жил тасралтгүй мал маллаж байгаа бөгөөд Хөдөлмөрийн баатар, алдарт хоньчин З.Очирын туршлагаар мал маллагааны өвөрмөц арга барилыг өвлөн хэрэгжүүлж иржээ. Өдгөө өөрөө шавь бэлтгэн, мал маллах арга ухаанаасаа заан зөвлөж байгаа төдийгүй багийнхаа малчдад үлгэрлэн алслагдсан бүс нутагт бэлчээрээ хамгаалан нутагладаг гэв.

Гэргий Л.Мөнхчимэг нь сүү, цагаан идээ боловсруулалтаараа нутагтаа үлггэр жишээч нэгэн бөгөөд жил бүр 110-222 гүү сааж, жилд 7-14 тн айраг үйлдвэрлэж, өрхийн хэрэгцээг хангахаас гадна зах зээлд нийлүүлдэг байна. Отгондаваагийн Баттөмөр 2019 онд “Улсын аварга малчин” хэмээх эрхэм цолыг хүртэж байсан бөгөөд түүний аав Сүрэн-Очирын Отгондаваа, хүргэн ах Нямсүрэнгийн Мөнхбат нар нь мөн Улсын аварга малчид ажээ.
