Үйл явдал1 мин унших
Сар шинийн баярыг угтаж И-МАРТ 00:00 цаг хүртэл, бусад зах, худалдааны төв 1-2 цагаар хуваариа сунгахаа илэрхийллээ
Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор томоохон зах, худалдааны төвүүдийг уртасгасан цагаар ажиллахыг НИТХ-ын дарга А.Баяр уриалж, сар шинийн баярын үеийн замын хөдөлгөөний нөхцөлийг сайжруулах зорилгоор Ажлын хэсэг байгуулсан юм. Тус Ажлын хэсгийнхэн өнөөдөр ЗХУТ-д зах, худалдааны төвийн удирдлага, менежер, зохион байгуулагчидтай уулзаж санал солилцлоо.
