#Тойрог1 мин унших
Улсын аварга малчин өрхийн шагнал гардууллаа

Гавъяа, Шагнал
“Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн босгон дээр Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, аймгийн Засаг даргын орлогч Б.Батбаатар нар Баяндэлгэр сумын Галуут II багийн малчин Бадамын Энхбат, гэргий Дашдаваагийн Дуламрагчаа нарт Улсын аварга малчин өрх цол, тэмдгийг гардуулан өглөө.
Тус малчин өрх нь олон жилийн хөдөлмөр зүтгэл, мал сүргээ өсгөн үржүүлж, үүлдэр угсааг сайжруулан, байгальд ээлтэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлж ирсэн амжилтаараа ийнхүү улсын хэмжээнд үнэлэгдэж, аварга малчин өрхөөр тодорсон юм.



