#Тойрог1 мин унших
Алтан төлийн эзэн Завхан аймгийн Алдархаан сумаас тодорлоо

Монголын Радиогийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит 48 дахь удаагийн “Алтан төлийн эзэн”-ээр Завхан аймгийн Алдархаан сумын Мандат багийн малчин Өлзий-Осорын Доржпүрэв, гэргий Мөнхбатын Эрдэнэпүрэв нар тодорлоо.

Хөдөлмөрч хичээнгүй залуу гэр бүл эцэг өвгөдийнхөө мал маллах арга ухааныг өвлөж, эрдэнэт мал сүргээ таван төрөлд нь өсгөн үржүүлж байна. Эднийх 200 гаруй тэмээтэй бөгөөд энэ хавар 60 орчим ботго хүлээж авахаар бэлтгэлээ хангажээ. Залуу малчдадаа халуун баяр хүргэе.



