Үйл явдал1 мин унших
Бүтээгдэхүүний өртгийг бууруулж, бүтээмж, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх бүтээн байгуулалт ашиглалтад орлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын хамт Өмнөговь аймгийн Цогтсэций суманд байрлах Тавантолгой ордыг түшиглэсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрс баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрсний тээврийн конвейер, бутлуур, ачилтын байгууламжийн нээлтэд оролцлоо. /2026.02.08/
12.6 км үргэлжлэх иж бүрэн байгууламж ашиглалтад орсноор нүүрсийг сорчлохгүй олборлож, экспортод гаргах боломжтой болно. Ингэсгээр тус ордыг иж бүрнээр ашиглах боломжтой болж байна. Мөн тээврийн зардлыг 70 орчим хувиар бууруулж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг 80 гаруй хувиар, осол эндэгдлийг 100 хувь бууруулж байгаагаараа онцгой ач холбогдолтой төсөл юм. Энэхүү бүтээн байгуулалтын ажилд 500 гаруй уурхайчин, инженерүүд гар бие оролцсон байна.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
