Үйл явдал1 мин унших
Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа

Иргэд та бүхэн Цагаан сарын баяр амралтын өдрүүдэд дараах зөвлөмжийг дагаж аюулгүй байдлаа хангана уу!!!
-Бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр гэрт нь орхихгүй байх
-Пийшин зуух болон янданг хэт халалтаас хамгаалж үл шатах материалаар тусгаарлах
Цахилгаан дамжуулагчийн тусгаарлагч нь шалбарч гэмтсэн, ашиглалтын явцад тусгаарлах чанараа алдсан, 2 өөр голчтой дамжуулагч утсыг ашиглахгүй байх
-Цогтой үнс нурмыг зориулалтын саванд хийж таглах
-Шингэрүүлсэн шатдаг хий болон цахилгаанаар ажилладаг зуух, тулгыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг мөрдөх
-Гарааш, ил зогсоолд автомашин байрлуулахдаа галын аюулгүйн зайг хангах
-Гэнэтийн ослын болон эд хөрөнгийн даатгалд хамрагдах.
-Зул, хүж, лаа, дэн асаахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, хараа хяналтгүй орхихгүй байх
Сэтгүүлч Б.Хонгорсайхан


